BOOKING

Coming soon

This section not available at this moment.

Бидний тухай

Эрхэм зорилго

Үйлчлүүлэгчдийнхээ ая тухыг хангасан чанартай , соёлтой, шуурхай, үйлчилгээтэй, эелдэг харьцаатай элгэмсэг хамт олон болох нь бидний эрхэм зорилго оршино.

Ерөнхий Захирлын Мэндчилгээ

Эрхэм үйлчлүүлэгч, хамтран ажилладаг гадаад дотоодын бизнесийн салбарын хамт олон, төрийн байгууллагынхан та бүхэндээ энэ өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилье.Манай компани 1995 оноос хойш улсынхаа хөгжилд тодорхой хувь нэмэрээ оруулан ажиллаж ирсэний сацуу гадаад худалдаа, аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээ, уул уурхай, барилгын салбаруудад амжилттай ажиллаж ирсэнээ тэмдэглэн хэлэхэд таатай байна.
 Дээрхи амжилт бүтээл гаргахад хамтран ажилласан бизнесийн түншүүд, гар нийлэн ажиллаж байгаа хамт олондоо, тэдний гэр бүлийнхэнд, ажлын амжилт,  амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөхийн ялдамд цаашид хамтран ажиллах сонирхол бүхий хувь хүмүүс, аж ахуйн нэгж, төр захиргааны байгууллага, гадаад дотоодын бизнесменүүдийн өмнө манай компанийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.


Хүндэтгэсэн:
Дөлгөөннуур ХХК—ний ерөнхий захирал Ч.Батсүх

Дөлгөөннуур ХХК-ны товч танилцуулга

Дөлгөөннуур ХХК 1995 гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдаж байсан ба одоо аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээ, барилга уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа худалдаа, аж үйлдвэрийн танхимийн жинхэнэ гишүүн байгууллага юм.

Манай компани нь байгуулагдсан цагаасаа хойш  БНХАУ, ОХУ, БНСУ, Сингапур  зэрэг улсуудтай байнгын харилцаатай байж тэдгээр улсуудаас импортоор бараа оруулан ирж худалдах, дотоодын жуулчдыг дээрхи орнуудад аялуулах, мөн гадаадын жуулчдыг  хүлээн авах,  уул уурхайн хүнд машин механизм оруулан ирж худалдах түрээслэх, захиалгаар нийлүүлэх, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж улсын төсвийн хөрөнгөөр Увс, Булган зэрэг аймгуудад үерийн хамгаалалтын газар доорхи инженерийн байгууламж барих зэрэг төслүүдийг хэрэгжүүлж байсан.

Одоогоор манай компанийн үндсэн болон эргэлтийн хөрөнгө нь 5.7 тэрбумд хүрч, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажлын байрыг нэмэгдүүлэн , амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн оюутан залуу, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өнчин хүүхдүүдэд тодорхой хэмжээгээр анхаарал тавьж  хороо дүүрэгтээ тодорхой хэмжээгээр туслаж байна.


Мөн манай компани нь нийслэл, дүүргээс удаа дараалан үнэлэгдэн:

  • 2001 онд  “Хэрэглэгчдийн Итгэлт Бизнесмен” – ӨРГӨМЖЛӨЛ,
  • 2001 онд  “Хүндэт өргөмжлөл”  Монголын хараагүй дүлий, хэлгүй хүүхдийн эрхийг хамгаалах холбоо.
  • 2003 онд “Нийслэлийн Хүндэт өргөмжлөл” – Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын жилийн ажлын хүрээнд
  • “ӨРГӨМЖЛӨЛ” Сүхбаатар Дүүргийн хэмжээнд хэрэгжүүлсэн “Ажилгүйдлийг бууруулахад оруулсан хувь нэмэр” арга хэмжээ
  • 2004 онд “ХЭРЭГЛЭГЧДИЙГ ХААНД ӨРГӨМЖИЛСӨН ХАМТ ОЛОН”
  • 2005 онд тусгай байрын “ӨРГӨМЖЛӨЛ” Сүхбаатар Дүүргийн 40 жилийн ойн нэрэмжит “Дүүргийн хөгжилд бидний оролцоо” болзолт уралдаанаас
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсны 800 жилийн ойн хүрээнд “Хүндэт медаль”  тус тус хүртсэн.
  • Аялал жуулчлалын  салбарын PLATINIUM ангилалын MEDIUM зэрэглэлийн батламж
  • Нийгмийн даатгалд даатгуулагчдын холбооны Тэргүүн-Оюу өргөмжлөл
  • зэрэг шагнал урамшуулал тус тус хүртсэн.

    Одоогоор

    1. Үйлчилгээний салбарт : Нэг од бүхий зочид буудлын үйлчилгээ
    2. Гадаад худалдааны салбарт: Гадаад худалдаа Барилга  уул уурхайн хүнд машин механизм оруулж ирэн худалдах, түрээслэх, захилгаар нийлүүлэх
    3. Барилгын салбарт: Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт 13-н давхар Оффисийн зориулалт бүхий барилга баригдаж байна.

    Цаашид орчин үеийн худалдаа үйлчилгээний цогц барилга барихаар зураг төсөл хийгдэж байна.