ӨРӨӨ ЗАХИАЛАХ

Тун удахгүй

Одоогоор энэ хэсэг түр ажиллахгүй.

 


Алжаал тайлж, амрах зориулалт бүхий " Best " саун нь  2007 оны 10 –р сард ашиглалтанд орсон. Манай саун 24 цагийн турш  таны өмнө нээлттэй байх  бөгөөд нийтийн, гэр бүлийн, хуурай, эрдэнийн чулуу бүхий саун, амралт фитнес өрөө зэргээр нэг дор 80 хүн хүлээн авч үйлчилнэ.

Манай үйлчилгээний гол онцлог хэсгээс дурьдвал:

ЦАЙ, ЭМТЭЙ ВАНН

-- Солонгосын Нуг-ча  ногоон цайны хандтай  ванн нь хүний биеийн алжаалыг тайлж  тайвшруулах, арьсыг амраах уян зөөлөн болгох  үйлчилгээтэй.
--  Солонгос улсад үйлдвэрлэсэн эм нь саун бассейны усанд хийх зориулалттай бөгөөд хамгийн дээд зэргийн үнэртэн бэлтгэх түүхий эдээр хийгдсэн ба хүний биеийн цусны эргэлтийг сайжруулж, алжаал тайлах зорилготой хөнгөн зэргийн тууралт, батганаас болон хөлснөөс үүссэн хүний биеийн эвгүй үнэрийг дарж биед хадгалагдан шингэж усыг цэвэршүүлж өгдөг.

УРГАМЛЫН СҮҮГЭЭР  АРЧИХ ҮЙЛЧИЛГЭЭ

Ургамлын хандтай сүү нь витамин С болон нүүрс төрөгч улаан буудайн уураг, глицрин зэргийг агуулсан Солонгосын технологиор бүтээгдсэн энэхүү бэлдмэл нь арьсанд тэжээл өгч зөөлөн булбарай чийглэг болгохоос гадна даралт бууруулах, арьс чангалах, арьсан дахь нян устгах зориулалттай бөгөөд бүх төрлийн арьсанд хэрэглэнэ. Усанд орсны дараа биендээ түрхэж 5-10 минут зөөлөн иллэг хийнэ. Бие угаах бүтээгдэхүүнийг орлох чадвартай.

ДАЛАЙН ДАВСААР АРЧИХ ҮЙЛЧИЛГЭЭ



Угаалгын далайн давс нь сүү болон байгалийн далайн давс, ургамлын эрдэс бодис Хятадын  уламжлалт ургамал зэргийг нэгтгэсэн эмчилгээний шинэ бүтээгдэхүүн бөгөөд биеийн хий сэрүүнийг хөөх, оюун санааг сэргээж, тайвшруулах, стресс тайлах, биеийн загатнааг  арилгах үйлчилгээтэй.
Анхаарах нь: Эмзэг буюу мэдрэмтгий арьсанд түрхэхгүй байх ба амнаас хол байлга.  Шарх болон шалбархайд түрхэхийг хориглоно. Биенд үрж хэрэглэвэл илүү үр дүнтэй

ШАРЛАГЫН ӨРӨӨ

Энэхүү шарлага нь нарны ультра ягаан туяаг орлох гэрэл ба энэ гэрлээр шарах нь арьсны нөхөн  төлжилтийг сайжруулж, сэргээх, арьсны уян хатан  байдлыг сэргээх, арьсан дахь микробийг устгах  үйлчилгээтэй.

ЦИРКУЛЬЯРНЫ ДУШ



Энэхүү душ нь саунд суусны дараа хүний биеийн эд эсүүдийг сэргээж цусны эргэлтийг сайжруулж арьсыг чангалж өгдөг.

ХУУРАЙ САУН



Энэхүү саун нь шалнаасаа халах бөгөөд эх орны жамц давс, Солонгос улсын технологоор шатааж боловсруулсан хусны нүүрс, дүб модон шал, агаар цэвэршүүлж, нянг устгах зориулалттай азоны хүчлийн аппарат зэргээр тоноглогдсон. Хувцастай суух буюу хэвтэж хөлсөө гаргасны дараа хөлсөө арчихгүйгээр биедээ шингээх нь илүү сайн бөгөөд энэ нь биеийн цусны эргэлтийг сайжруулж арьс цэвэрлэх, ядаргааг гарган алжаал тайлах зориулалттай. Ялангуяа нуруу бөөрний өвчтэй хүмүүст илүү тохиромжтой.

ЧУЛУУН САУН




Энэ нь хүний биеийн алжаал тайлж, сөрөг энергийг арилгаж калци, натри зэрэг бодисын хэрэгцээг хангана. Пакистаны давс нь эмчилгээний зориулалттай бөгөөд хүний хөлс сайн гаргаж өгөх тул биеийн арьсыг зөөлрүүлж өгнө. Мөн халдаг шал нь бөөр, нуруу болон бусад эрхтэнд бигнүүрийн үүрэг гүйцэтгэх давуу талтай.